Монгол Улсын Засгийн газар 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийн өсөлтийг хурдасгах, экспортын орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор дараах 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна:
Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал, Шивээхүрэн–Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, терминалын бүтээн байгуулалт
Монгол–Францын хамтарсан ураны төсөл
Газрын тос боловсруулах үйлдвэр
Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц
Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийн төсөл
Хэрлэн–Тооно, Орхон–Онги ус дамжуулах шугамын төсөл
Эрээнцав–Чойбалсан–Баруун-Урт–Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын төсөл
Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор төсөл
Зэс боловсруулах цогцолбор
Гангийн үйлдвэр
Ноолуурын салбарын хөгжил
Аялал жуулчлалын дэд бүтцийн төсөл
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт
Улаанбаатар–Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төсөл
ҮР ДҮН
Экспортын орлого хоёр дахин нэмэгдэнэ
Тээврийн зардал 50% буурна
Шатахууны дотоодын хэрэгцээний 55–60%-ийг хангана
Нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрнэ