ТАТВАР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ УИХ -д МЭДҮҮЛЛЭЭ
ТАТВАР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ УИХ -д МЭДҮҮЛЛЭЭ
2025-06-04
МУЗГ Татвар болон Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ өргөн мэдүүлсэн байна. Эдгээр хуулийн төслүүд нь татварын орчныг сайжруулах, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилготой юм.
ШИНЭ ХАРХОРУМ ХОТ 500 МЯНГАН ХҮН АМТАЙ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХОТ БАЙХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ
2025-06-03
Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн амтай, суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламжтай, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөж байна. Энэхүү төлөвлөгөө нь байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг зорилго болгожээ.
ХАРХОРУМ ХОТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
2025-06-02
2025 оны 1-р сарын 23-нд Улсын Их Хурал “Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай” хуулийг эцэслэн баталсан. Энэхүү хууль нь түүхэн хотыг сэргээн байгуулах, аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэх зорилготой юм.
ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ОЛОН УЛСЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025-06-02
2024 онд зохион байгуулсан Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн олон улсын уралдаанд 54 улсын 428 баг оролцсон. Тэдгээрээс шилдэг таван багийг шалгаруулж, хотын хөгжлийн концепцийг боловсруулсан.
ХАРХОРУМ ХОТЫГ БАЙГУУЛАХ БОЛСОН ТУХАЙ
Монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хадгалах, түүхэн нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2024 оны 12 дугаар сарын 20-нд “Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг өргөн барьсан.
УЛААНБААТАР – ШИНЭ ХАРХОРУМ ЧИГЛЭЛИЙН 384 КМ ТӨМӨР ЗАМ
Төрөл: Нэгдүгээр зэрэглэлийн зорчигч тээврийн төмөр зам
ТЭЗҮ боловсруулалт: 2024 оны 6-р сард БНСУ-ын Үндэсний төмөр замтай хамтран эхлүүлсэн
ТЭЗҮ дуусах хугацаа: 2025 оны 6-р сар
Зорилго: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, Шинэ Хархорум хотыг нийслэл болгох зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна.
14 МЕГА ТӨСӨЛ – МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
Монгол Улсын Засгийн газар 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийн өсөлтийг хурдасгах, экспортын орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор дараах 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна: