Kharkhorum Limited
Management Corporation
Хархорум Лимитед Менежмент Корпораци нь дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, боловсруулах аж үйлдвэр зэрэг Монгол Улсын стратегийн салбаруудын бүтээмж, төгөлдөршил, үр ашгийн бодит өсөлтөд чиглэсэн хөрөнгө оруулалт, технологи нийлүүлэлт, бизнес хөгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлэгч менежментийн корпорац юм.
Тогтвортой хөгжил, үр ашгийн шинэ стандартыг тогтооно.
Өндөр итгэл, үнэ цэнийг бүтээгч амжилтын түнш байна.
Хархорум Лимитед Менежмент Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн, инновацад суурилсан шийдлүүдийг хөгжүүлж, дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна
Үндэсний болон бүс нутгийн хэмжээнд өсөлтийн өндөр боломж бүхий төсөл, бизнесүүдэд мэргэжлийн менежмент, санхүү, стратегийн зөвлөх үйлчилгээг үзүүлж, хөрөнгө оруулалтын бүтэц, хэрэгжилтийг цогцоор нь гүйцэтгэнэ.
Импорт, экспортын үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний түншлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, олон улсын стандартад нийцсэн логистикийн шийдлүүдийг нэвтрүүлнэ.
Орчин үеийн дижитал медиа, маркетинг, олон нийтийн харилцаа, брэнд хөгжүүлэлт, бүтээлч контент үйлдвэрлэлийн чиглэлээр нэгдсэн үйлчилгээг үзүүлнэ.
Ном, сэтгүүл, контент платформ хөгжүүлэлт зэрэг хэвлэлийн бүтээгдэхүүн дээр төвлөрсөн, оюуны өмч, агуулга бүтээх, түгээх үйл ажиллагаа эрхэлнэ.
Гадаад болон дотоод түнш, бизнесийн байгууллагуудын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний стратеги, хөгжүүлэлт, зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг удирдаж, туршилтаас амжилттай бизнес болгон хөгжүүлнэ
Мэдээллийн технологи, программ хангамж, автоматжуулалт, дата анализ зэрэг чиглэлээр өөрийн болон хамтрагч байгууллагуудын дижитал шилжилтийг дэмжих шийдлүүдийг санал болгоно.
Хархорум Лимитед Менежмент Корпорац нь үйл ажиллагааны богино, дунд, урт хугацааны зорилт, стратеги боловсруулан ажиллаж дунд болон урт хугацаанд олон салбарт тогтвортой гүйцэтгэлтэй бизнесийн портфолио бүрдүүлэх, урт хугацаанд олон улсын зах зээлд өрсөлдөхүйц корпорац болон хөгжих стратегийг хэрэгжүүлж байна.