ХАРХОРУМ - ЭЗЭНТ ГҮРНИЙ ЗҮРХ 

Хархорум — XIII зуунд Монголын Их Эзэнт гүрний нийслэл болж байсан, түүхэн чухал ач холбогдол бүхий хот билээ. Тус хотыг Чингис хаан 1220 онд байгуулж, түүний дараа Өгэдэй хааны үед (1229–1241) Монголын төрийн төв болсон юм. Хархорум нь зөвхөн Монгол гүрний төв байсан төдийгүй Евразийг хамарсан худалдаа, соёлын огтлолцлын цэг байв.

Хархорумын байршил 

Хархорум хот нь өнөөгийн Архангай аймгийн Хархорин сумын нутаг, Орхоны хөндийд байрлаж байжээ. Энэ газар нь түүхийн олон үеийн туршид (Хүннү, Түрэг, Уйгур зэрэг) төрийн төв байрлаж байсан түүхэн голомт тул Чингис хаан уг газрыг онцлон сонгожээ.

Өгэдэй хаан Хархорумыг жинхэнэ хот хэлбэрт оруулсан гэж түүхчид үздэг. Тэрээр чулуун хэрэм бариулж, засгийн газрын ордон, шашны сүм хийд, гадаадын худалдаачдын дүүрэг байгуулав. Марко Поло, Вильгельм Рубрук зэрэг Европын жуулчид, элч нар энэ хотыг өндөр соёлтой, олон үндэстэн, шашин эвтэй оршин тогтнодог хэмээн тэмдэглэсэн нь Хархорумын хосгүй онцлогийг гэрчилнэ.

Сонирхолтой баримтууд

Маргааш

Чингис хаан өөрийн эзэнт гүрний төвийг стратегийн онцгой газар Орхон голын хөндийд сонгосон нь учиртай. Өнөөдөр найман зууны дараа Монгол Улс дахин Хархорумыг сэргээн байгуулахаар зорьж байна. Гэхдээ энэ удаа өнгөрснөө дуурайх бус ирээдүйн Монголын ухаалаг хотыг бүтээх зорилготой.

Түүхийн өлгий нутагт шинжлэх ухаан, дижитал хөгжил, байгаль орчны зохистой хослол бүхий шинэ Хархорум сүндэрлэнэ. Шинэ Хархорум хот бол Монголчуудын соёл, дэвшил, үндэстний сэргэн мандалтын төв цэг болох юм.